Стратеги төлөвлөгөөний хавсралтын загвар

Стратеги төлөвлөгөөний хавсралт боловсруулах заавар

Стратеги төлөвлөгөө боловсруулахад дараах шаардлагууд тавигдана. Үүнд:

1. Зорилт, арга хэмжээг стратегийн зорилт, арга хэмжээг тодорхойлох аргачлалд нийцүүлэн төлөвлөх

2. Төлөвлөгөө боловсруулахад тавигдах нийтлэг болон тусгай шаардлагуудыг хангасан байх

3. Шалгуур үзүүлэлтэд тавигдах шаардлагын дагуу шалгуур үзүүлэлт, суурь түвшин, хүрэх түвшинг нарийвчлан тодорхойлсон байх

4. Шалгуур үзүүлэлт боловсруулахад гаргадаг нийтлэг алдаа дутагдлуудыг гаргахгүй байх

5. Стратегийн зорилт болон зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээ хоорондын уялдааг хангах

Хавсралт файл
Стратеги төлөвлөгөөний хавсралтын загвар

Төлөвлөгөөний агуулга

Стратеги төлөвлөгөөний хавсралт нь дараах 5 үндсэн хэсгээс бүрдэнэ. 

  1. Стратеги төлөвлөгөөний хавсралт №... Үндэсний / Дэд хөтөлбөр

  2. Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээ

  3. Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтын үр дүн

  4. Стратеги төлөвлөгөөний хавсралтыг хэрэгжүүлэх нэгжүүдийн бүтэц, зохион байгуулалт

  5. Стратеги төлөвлөгөөний хавсралтын төсөв, санхүүжилтийн хэлбэр

Стратеги төлөвлөгөөний хавсралт №... Үндэсний / Дэд хөтөлбөр

Хөтөлбөрийг боловсруулах үндэслэл, баримтлах зарчим, хөтөлбөрийн зорилго, зорилтыг энэ хэсэгт бичнэ.

Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээ

Үндэсний / Дэд хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг энэ хэсэгт бичнэ.

Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтын хүрэх үр дүн

Үндэсний / Дэд хөтөлбөрийн зорилтын хүлээгдэж буй үр дүнг энэ хэсэгт бичнэ.

Үндэсний хөтөлбөрийн зорилтын суурь түвшин, хүрэх түвшинг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүдээр задлах нь дэд хөтөлбөрийн суурь түвшин, хүрэх түвшинг тодорхойлох ажлыг маш хялбархан болгоно.

Дэд хөтөлбөрийн зорилтын суурь түвшин, хүрэх түвшинг сум, дүүргээр задлах нь тэдний хийх ажлын цар хүрээг илүү тодорхой болгох ач холбогдолтой.

Хэрэгжүүлэх нэгжүүдийн бүтэц, зохион байгуулалт

Төрийн захиргааны төв / Нутгийн захиргааны байгууллагын бүтэц, зохион байгуулалт болон Төсвийн Ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын нэрсийг стратеги төлөвлөгөөний хавсралтын энэ хэсэгт бичнэ.

Мөн стратегийн зорилтуудын жагсаалтыг гаргаж, шууд хэрэгжүүлэх болон дэмжлэг үзүүлж ажиллах байгууллагуудын нэрсийн доор тусгай тэмдэглэгээ хийнэ.

Стратеги төлөвлөгөөний хавсралтын төсөв, санхүүжилтийн хэлбэр

Стратегийн зорилтуудын жагсаалтыг гаргаж, зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдэд тусгагдсан хөрөнгийн хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэрүүдийг жил тус бүрээр хооронд нь нэмж, нэгтгэн стратеги төлөвлөгөөний хавсралтын энэ хэсэгт бичнэ.

Үндэсний хөтөлбөрийн төсвийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүдээр задлах нь дэд хөтөлбөрийн төсвийг маш ойлгомжтой болгох ач холбогдолтой.

Дэд хөтөлбөрийн хувьд төсвийг задлах нь сум, дүүрэгт хэдий хэмжээний төсөв ногдохыг харах боломжийг олгоно.